Зохиолч яруу найрагч, агсан Цэдэнсамбуугийн Цэемаагийн тав дахь бүтээл болох “Бэр” романы нээлт маргааш болно.
Зохиолч Ц.Цэемаа энэ удаагийн романаа 25 жилийн турш судалж тэмдэглэсэн түүх, дурсамжаа багтаасан байна.
“Бэр” роман гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр 12 хэсгээс бүтжээ. Тодруулбал, романд эмэгтэйчүүдийн айл гэрийн хань ижил, бэр хүний амьдралд тохиолдож буй асуудлыг хэрхэн даван туулж буйг өгүүлсэн байна.
Зохиолч Ц.Цэемаа нь “Цасны бүүвэй” “Сайвар алаг орчлон” “Будрах цагийн эе” шүлгийн түүвэр, “Түмэн анир чуулал” өгүүллэгийн ном тус тус хэвлүүлж байжээ.
0 cэтгэгдэлтэй