У.Хүрэлсүх: Хангарьд ордныг Улсын дээд шүүхэд өг

2021-10-12 874 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцож үг хэлэх үеэрээ нийслэлийн Засаг захиргааны Хангарьд ордныг Улсын дээд шүүхэд өгөх чиглэлийг Засгийн газарт өгч байгаагаа хэлсэн.

Тэрээр “Монгол Улсад анхан болон давж, заалдах шатны 116 шүүх, 41 Тамгын газартай бөгөөд 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын шүүх гадаад улсын эзэмшлийн байрыг түрээсэлж байгаа тохиолдол байна. Монголын төр засаг шүүхийн байр, материаллаг асуудлыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтай шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс улсын тэргүүний хувьд Улсынхаа дээд шүүхийг Төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаа явуулахыг хүсч байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Үүнийг Засгийн газар нааштай шийднэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдаална гэдгийг мэдэгдээд байсан. Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал бетон араг бүтэцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн пасат, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар юм. Нийт 9774.7 мкв талбайтай бөгөөд 10 машины гарааштай. Дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.423.400.000 төгрөг гэж үнэлж байсан билээ.

Холбоотой мэдээ