“Токио 2020” олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн төрөлд хүрэл медалийн төлөө МУГТ М.Уранцэцэг Португалийн тамирчин Катарина Костатай барилдаж, “Токио 2020” олимпын наадмаас анхны хүрэл медалийг авсан.
Тэрбээр барилдааны дараа үзэгчдэд хандан “Олимпын анхны медалиа авсандаа маш их баяртай байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил уйгагүй хөдөлмөрлөж, хичээллэсэн. Энэ мөчийг маш их хүлээсэн, Ингээд ялалт байгуулж, олимпын хүрэл медалийн болзол хангасандаа маш их баяртай байна. Намайг үргэлж дэмждэг багш дасгалжуулагчид, тамирчид, ивээн тэтгэгчид, найз нөхөд, Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Л.Баяр
1 сэтгэгдэлтэй
Amjilt