БШУЯ-наас их, дээд сургуулийн элсэлтийн талаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож мэдээлэл өгсөн юм.
Энэ жил 88 их дээд сургуульд 147299 оюутан суралцана. Хөдөө орон нутгаас 74523 оюутан орж ирнэ. 71 оюутны байранд 11359 оюутан амьдардаг. Оюутны байрнууд оюутнуудаа хүлээж авахад бэлэн болсон.
Энэ жил их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 13-наас эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд бүх сургуулиа нээхэд Улаанбаатарын түгжрэл хүндэрнэ. Мөн ковидын тархалт, ЭЕШ-ын хоёр дахь шалгалт явуулах учраас ийнхүү 13-нд эхлүүлэхээр хойшлуулсан. Цаашдаа танхимын болон цахим хосолмол байдлаар сургалтыг явуулна.
2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургууль сургалтын төлбөр нэмэхгүй.Түүнэчлэн Ковидын хууль он дуустал үргэлжлэх учраас өмч харгалзахгүй сургуулиуд төлбөр нэмэхгүй байх журмыг боловсруулан гаргасан. Тус журмад төлбөрийг хэсэгчилж авна. Ямар нэгэн байдлаар хичээл барьцаалж төлбөр авахгүй. Энэ журмыг зөрчиж байгаа сургуулиудтай хатуу хариуцлага тооцно.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй