Монгол Улс нийт өр зээлнийнхээ зөвхөн хүүнд нь өдөрт 10 тэрбум төгрөг төлж байгаа гэдэг нь нийгэмд ил болоод байгаа. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн Ордын 34%-д ногдох Монголын талын өр зээлийг тэглүүлж, Дубайн гэрээг хүчингүй болгож чадаагүй байсан бол Монгол Улс өдөрт 10 тэрбум биш 15.6 тэрбум төгрөгийн хүү төлөх байсан уу …
Х.Нямбаатар сайд Оюутолгойн зээлийн хүүнд өдөрт 1.8 сая төгрөг төлөх тооцоолол байсныг ийнхүү хэлж байсан!
1.8 сая долларын Монгол мөнгөнд шилжүүлж тооцвол багадаа 5.6 тэрбум!
Тэгэхээр Монгол Улсын 1 өдөрт төлж буй 10 тэрбум дээр хэрвээ Оюутолгойн 5.6 тэрбум төгрөгийн хүү нэмэгдсэн бол Монгол Улс яалтачгүй нэг өдөрт 10 биш 15.6 тэрбум төгрөгийн хүү төлөх байжээ гэдэг тооцоолол гараад байгаа юм.
Нэмж хэлхэд Оюутолгойн Монголын талын 34%-д ногдох зээлийн хүүнд төлж байсан мөнгө Монголд төлж байгаа татвараас их байсан. Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинтог ялж Оюутолгой ордын Монголын талд ногдох 34%-ын өр зээлийг тэглүүлж, Дубайн гэрээг хүчингүй болгож чадаагүй байсан бол Монгол Улс 2051 онд 22 тэрбум долларын өрөнд унах байсан.
УИХ-ын даргын хэлсэнчлэн 2030 онд эх орноосоо хөөгдөж магадгүй тухай яригдах биш 2025 оноос өмнө, тэр бүү хэл яг одоо Монгол Улс хүнд байдалд орох байсан бодит эрсдэлийг Оюутолгойн 34%-д ногдох өрийг тэглүүлж Дубайн гэрээг цуцлуулсан түүхэн ялалт хаасан шүү гэдгийг эргэн санууллаа!
0 cэтгэгдэлтэй