461-т хоригдож буй Сахал Д.Эрдэнэбилэгийн төр ард түмнийг хохироосон Хөгжлийн банктай холбогддог

2022-05-25 330 0

👉#ЗУУНЫ_ЛУЙВАРУУД-уудын нэгээхэн хэсэг нь …

1. Д.Эрдэнэбилэгийн “Хөтөл”, “Кью Эс Си” компаниуд Хөгжлийн банкинд 506 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өртэй. Бүгд зориулалтын дагуу зарцуулагдаагүй нь тодорхой болсон.

2. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг, гурван орд газартай нь хамт 30 жилийн концессоор авсан “Кью Эс Си” компани төмрийн хүдрийг бутлан зөөж, 1,8 их наяд төгрөгийн орлого олсон. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр 193 тэрбум төгрөг төлөх ёстой ч төлөөгүй байгаа.
Тэрээр концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авахдаа эцсийн бүтээгдэхүүн арматур, ган бөмбөлөг үйлдвэрлэдэг, металлургийн цогцолбор болгох үүргээ огт биелүүлээгүй.

3. Хөгжлийн банкнаас төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам тавина гэж 71 сая долларын зээл авсан. Гэтэл улсын зээлээр барьсан төмөр замыг улсад 112 сая доллараар үнэлүүлэн буцааж шахсан! Барих-ашиглах-шилжүүлэх нөхцлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газраар өөрчлүүлж, барих-шилжүүлэх болгосон, нэг төмөр замыг улсад хоёр удаа зарж чадсан гээд Монгол Улсыг хохироосон гэмт хэргүүд үргэлжилнэ.

4. Хөгжлийн банкнаас зээл олгоход Засгийн газрын тогтоол заавал гарсан байх ёстой Засгийн газрын тогтоолыг дараа нь нөхөж гаргана гэж хэлээд 71 сая долларын зээл авсан нь мөн л хууль зөрчсөн.

5. Сахал Эрдэнэбилэгийн “Бейзмент” гэдэг оффисчгүй, айлын гэрийн хаяган дээр бүртгэлтэй, тамга, гэрчилгээнээс өөр юу ч байхгүй компани нь 2011 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар шалгарсан байдаг. Улмаар Хөтөлд хөрөнгө оруулна гэж Хөгжлийн банкнаас авсан 61 сая долларын зээлийнхээ 40 саяыг нь хувийнхаа Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкинд шилжүүлсэн буюу зориулалтын бусаар зарцуулсан. Энэ бол гарцаагүй мөнгө угаах эрүүгийн гэмт хэрэг мөн.

6. Хөтөлийг хувьчилж авахдаа бүхэл бүтэн үйлдвэрийг шохойн орд газартай нь хамт Зайсангийн 4 өрөө байрны үнээр буюу 1,3тэрбумаар үнэгүйдүүлж авсан. Цахилгаан станц, шохойн хоёр орд газрыг нь үнэлгээнээс хасч тооцуулан төр ард түмний өмчийг үнэгүй авсан.

7. Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан байсан нь хөдлөшгүй баримтуудаар нэгэнт нотлогдсон.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэр, Хөтөл, Дарханы төмөрлөг, Улаанбаатар хотын банк, Хөгжлийн банк, МИК, Багануур, тэр ч байтугай Сүхбаатарын талбайг ч луйвардаад авчихсан байсныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төр ард түмний өмчид хурааж аваад байгаа билээ.

Одоо Сахал Эрдэнэбилэгээр юуны өмнө Хөгжлийн банкны өрийг нь яаралтай төлүүлэх шаардлагатай байгаа. Хамгийн жигшмээр нь энэ хүн эхнээсээ Хөгжлийн банкыг дампууруулж татвар төлөгч та биднээр төлүүлэх зорилготой байсан нь ойлгомжтой болоод байгаа. Зүй нь тэрээр төр, ард түмэнд учруулсан бүх хохиролыг барагдуулж хуульд заагдсан ялаа үүрээд очих ёстой газарлуугаа явах ёстой.

461-т цагдан хоригдож байгаа Сахал Эрдэнэбилэгийг шүүх хурал хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Гэмт хэргүүд нь нийгэмд ил болчихсон Сахал Эрдэнэбилэг хэмээх энэ луйварчинд ямар шийтгэл ногдуулахыг анхааралтай ажиглацгаая!!! Хамгийн гол нь төр ард түмнийг хохиролгүй болгох шүү!!!

Холбоотой мэдээ