Мянганы луйварыг таслан зогсоосон …

2022-05-29 336 34

Оюутолгой төслийн зээл нь хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтаар улирал тудамд хүүгээс хүү бодох буюу нийлмэл хүүгийн арга гэгч санхүүгийн луйварын схемээр зохицуулагдаж байсан. Хүү нь л гэхэд Монгол Улсад төлдөг татвараас их!

– [ ] Ийнхүү Монголчууд бид өөрсдийнхөө баялаг болох Оюутолгой ордынхоо 34 хувийг өр зээлээр эзэмшиж өдөр болгон 1.8 тэрбум төгрөгийн хүү төлж байсан. 1.8 сая долларыг төгрөгт шилжүүлвэл багадаа 5.6 тэрбум!
– [ ] Өнөөдөр Монгол Улс нийт өр зээлийнхээ хүүнд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлж буй нь олон нийтэд ил болоод байгаа. Тэгвэл одоо төлж байгаа 10 тэрбумын хүү дээр ОТ-ын 34% хувьд ногдох 5.6 тэрбумын хүү төлж байсан бол яах вэ? Өдөрт гурван цэцэрлэг барих мөнгийг зөвхөн хүүнд өгч байсан гэж ойлгож болно.

– [ ] Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын талын 34 хувийн зээлийг тэглүүлж, Дубайн гэрээг хүчингүй болгож чадаагүй байсан бол хүссэн ч хүсээгүй ч 1.8 сая доллар-ын хүүг өдөр болгон төлсөөр байх байлаа! 2051 оныг хүртэл Монгол Улс ямар ч ногдол ашиг хүртэхгүйн дээр 22 тэрбум долларын төлбөр төлөх луйварын схем хэвээрээ байх байсан. Г.Занданшатарын хэлсэнчлэн 2030 онд биш 2025 оноос өмнө, тэр бүү хэл Монгол Улсад өнөөдөр дефолт зарлах тухай яригдах хэмжээний бодит эрсдэл байсан!!!

Өнөөдөр Монгол Улс Оюутолгойн 34 хувиа ямар ч өр зээл, хүү төлбөргүйгээр эзэмшиж байна. Дубайн гэрээ бүхлээрээ цуцлагдаж далд уурхайн бүтээн байгуулалт саадгүй явагдаж байна. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж тусгаар тогтнолд бодитоор заналхийлээд байсан Мянганы луйварыг таслан зогсоож түүхэн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Монгол Улсын Засгийн газар барьцаа улам ахиулхаар одоо ч үргэлжлүүлэн ажилласаар байна …

Холбоотой мэдээ