Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хоёр үндэслэлээр хэрэг нээн шалгах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.
Мөрдөн байцаах албаны үндэслэлд, Ц.Анандбазар нь Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт хууль бусаар газар эзэмшсэн, үйл ажиллагаа явуулсан болон Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэжээ. Тус саналыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бүрэн эрхийг түр түдгэлзүүлж, яллагдагчаар татах нөхцөл үүснэ.
Иргэн Б.Сүндэръяа өөрийг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийлж, сүрдүүлсэн гэх гомдлыг Цагдаа прокурорын газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх охид, бүсгүйчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүгэл үлээсэн юм. Энэ асуудалд мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа билээ.
0 cэтгэгдэлтэй