АТГ-аас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ

2021-10-19 127 0

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ. Түүний өрөөнөөс багагүй хэмжээний бэлэн мөнгө зэргийг илрүүлж, хойшлуулашгүй арга хэмжээ аван, 48 цагийн хугацаатай саатуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

МАН-ын нөлөө бүхий эрхмийн албан өрөөнд нэгжлэг хийж, түүнийгээ олон нийтэд цацсан нь санамсаргүй үйлдэл биш нь мэдээж. Хуулийн байгууллагын гүйцэтгэх ажиллагаа бүр олон нийтэд нээлттэй явагддаггүй бөгөөд ихэнхдээ болоод өнгөрсний дараа товчхон мэдээ цацагддаг эсвэл албаны хүн тайлбар хийдэг. Харин энэ удаа Д.Хаянхярваа даргын албан өрөөний нэгжлэг олон нийтэд нээлттэй, бүр ямар хэмжээний мөнгө гарч ирснийг тоолж болохоор ил тод явагджээ. Магадгүй энэ үйлдэл ямар нэг сануулга мэт. Эрх баригч намын дотор үүссэн асуудлыг илтгэх шиг.

МАН эрх баригч. Төрийн эрх барьж буй үедээ намынхаа нөлөө бүхий эрхмийг шалгаж, бүр нэгжлэг хийсэн нь олон нийтэд ил тод цацагдсан нь яах аргагүй хардлага дагуулах асуудал. Эрх баригч намд ямар асуудал үүсэв гэж сонирхох нь мэдээж. Коронавирус, эдийн засгийн нөхцөл байдал, Шадар сайдын асуудал гээд Засгийн газрыг баалах асуудал мундахгүй олон бий. Засгийн газрын олон нийт шүүмжлээд зогсохгүй сөрөг хүчин АН-ынхан ч огцруулах асуудлаар ярьж байсан. Дээр нь МАН дотор ч энэ асуудал яригдаад эхэлсэн байж болзошгүй бололтой.

Мэдээж, нэгжлэг хийсэн төдийгөөр гэмт хэрэгтэн мэтээр харж болохгүй. Хуулийн байгууллагын шалгах ажиллагааны нэг л процесс учраас асуудал энэ хүрээд намжиж ч магад.

Холбоотой мэдээ