Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарч Боловсрол шинжлэх ухааны сайдад Есдүгээр сарын 1-нд 2021-2022 оны Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг өгчээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хоёр жилд Монгол Улс, дан ганц манай улс биш дэлхий нийтээр коронавирусын тархалтын улмаас хоёр жил боловсролын салбарт хичээлээ хаасан. Энэ хугацаанд нийт хичээлийн 47 хувь нь хаалттай байлаа. Энэ хичээлийн жилд 110 гаруй хоногийг танхимаар хичээллэж чадаагүй.
Нэг хичээлийн жилд 160-18 хоног танхимаар хичээллэдэг бол бид үндсэндэ 60 хувийг алдсан. Алсын зайн хувилбараар хийлээ. Үүнээс болж гарз, эрсдэл үүссэн. Энэ гарз эрсдэл ганц манайд биш, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон. НҮБ-аас гаргасан судалгаа зөвлөгөөнөөс харахад цар тахалын үед сургууль, хичээл хаагдах үед хүүхдүүдийн дунд сурлагын хоцрогдол биш, сэтгэл санааны хохирол бий болсон. Энэ бол нэгэн үеийн сүйрэл дэлхий нийтээр ийм асуудал нүүрлэж байна
Хүүхдүүдийн дунд хичээл, сурлагын хоцрогдол үүссэн. Судалгаа хийхэд Монгол Улсад цахилгаан интернэт, гар утасгүй 185.000 хүүхэд хичээлээс хоцрогдож орж, 450-500 мянган хүүхэд сурлагын хоцрогдолд орсон. Тиймээс есдүгээр сарын 1-нээс тодорхой байдлаар эхлүүлнэ. Вакцинжуулалт Монгол Улсад өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн багш нарын вакцинжуулалт наймдугаар сарын сүүлээр 90 гаруй хувьд хүрнэ. 12-15 насны 270.000 хүүхдийн 220.000 нь вакцинаа авсан байгаа.
Эрсдэл бас бий. Шийдвэр бол эрсдэл дагуулна гэдгийг ойлгоорой. 0-18 насны хүүхдийн дунд өвчлөл их байгаа. Халдвар авсан 180.000 иргэдийн 20 хувь, өвдсөн 5 хүний 1 нь хүүхэд байгаа. Тиймээс бид эрсдлээ тооцно.
Цэцэрлэгийн 4-5 насыг танхим ба танхимын бус байдлаар есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тав хоног хичээлдээ 5 хоног танхимд хичээллэх зарчмыг бид 5:9-ийн зарчим гэж нэрлэж байгаа. Ногоон бүс гэж зарлагдсан газар 100 хувь танхимаар. УБ хот гэх мэт эрсдэлтэйд бол 5:9 гэсэн хэлбэрээр хичээллэнэ гэлээ.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй