С.Энхболд: Шинэ жил, Цагаан сараа тэмдэглэе гэдэг дээр санал нэгдсэн

2021-10-21 19 0

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзалт хийжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд иргэд хэрвээ гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдаж чадвал хөл хорио болон хязгаарлалтын арга хэмжээ авахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Тэрээр “ЭМЯ-аас цаашид иргэд дархлаа сэргээх буюу гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй. Мөн удахгүй болох шинэ жил, цаашлаад Цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлья, ААН-д нь орлоготой байя гэдэг дээр санал нэгдлээ. Цар тахлыг даван гарахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжин ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархалаа илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ