Л.Энх-Амгалан: УОК, ЭМЯ-аас эрсдэлгүй гэж үзвэл ирэх сараас 2-3 настнуудыг цэцэрлэгт авна

2021-10-20 73 0

Коронавируст цар тахлаас шалтгаалан энэ жил 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй билээ. Тэгвэл БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан ЭМЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээг хийн аюулгүй гэж үзвэл арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэж мэдээллээ.

Тэрээр “Есдүгээр сарын 1-н буюу хичээл, сургууль эхэлснээс хойш коронавирусийн халдварт өртөх хүүхдүүдийн тоо өсөөгүй байна. Тодруулбал, өмнө коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь хүүхэд байсан. Харин УОК-ын энэ долоо хоногийн мэдээллээр хичээл сургууль эхэлснээс хойш коронавируст халдвар авсан хүмүүсийн 18 хувь нь хүүхэд байгаа юм.

Мөн бид 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа. Сүүлийн мэдээллээр 2-3 насны хүүхдүүдийн бараг 90 орчим хувь томуугийн вакциныг бүрэн хийлгэсэн байна. Иймд одоо ЭМЯ, УОК-оос эрсдлийн үнэлгээ хийж хэрэв эрсдэлгүй гэх үндэслэл гарвал магадгүй арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг улс орон даяар цэцэрлэгт авах үйл ажиллаагааг зохион байгуулах болно” гэлээ.

Холбоотой мэдээ