2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэхийг албаны хүмүүс сануулж байна.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дугд сургууль/
Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
0 cэтгэгдэлтэй