
2025 оны элсэлийн шалгалт өнөөдөр түүх болон англи хэлний хичээлээр эхэллээ.
Энэ жилийн элсэлтийн шалгалтад 43318 шалгуулагч давхардсан тоогоор 133390 шалгалт өгөх юм. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт өгөхөөр шалгуулагчдыг ирэхэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр шалгалтын материал, хариултын хуудас, харандаа баллуур бүх зүйлээр хангана. Иймд шалгуулагч ямар нэгэн илүү дэвтэр, ном, гар утас, тооны машин авчрах шаардлагагүй. Мөн суудлын хуваариа дахин хэвлэж авахыг сануулж байна.
Шалгалтын хуваарийг танилцуулж байна.
Зургаадугаар сарын 18
Түүх: 10:00-11:20
Англи хэл: 14:00-15:20
Зургаадугаар сарын 19
Хими: 10:00-11:40
Газар зүй: 13:00-14:20
Нийгэм судлал: 16:30- 17:50
Зургаадугаар сарын 20
Биологи: 10:00-11:20
Математик: 14:00-15:20
Зургаадугаар сарын 21
Физик: 10:00-11:40
Орос хэл: 13:00- 14:20
Монгол хэл: 16:00-17:20
Элсэлтийн шалгалтыг орон даяар энэ сарын 18-21-нд зохион байгуулах аж.
0 cэтгэгдэлтэй