Манай Ганхайчид ялагдаад чин сэтгэлээсээ баяр хүргэн тэврэх жудоч бол Бразилийн тамирчин Рафэло Силва юм.

2025-06-18 14 0

Манай Ганхайчид ялагдаад чин сэтгэлээсээ баяр хүргэн тэврэх жудоч бол Бразилийн тамирчин Рафэло Силва юм.Тэр бол энэ зууны гайхамшигт агуу тамирчин.Тэрээр дэлхийн хамгийн түнэр харанхуй ядуус амьдардаг Бурхадын хотоос төрсөн цор ганц олимп дэлхийн аварга.2012 оны Олимпод Силва болгоомжгүй үйлдлээсээ болж хориотой мэх хийхэд хэвлэлээр түүнийг ” Сармагчин жүдогоор барилдах боломжгүй сармагчин зөвхөн торонд л байх ёстой..” гэх мэтээр арьс өнгө гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж байлаа.Бүтэн 4-н жил хичээн зүтгэсний эцэст Рио-гын 2016 олимпод өөрийн эх орондоо олимпийн аварга болоход тэрээр одоо л намайг хүлээн зөвшөөрч байгаа гээд сошиал нээхэд урдахаасаа илүү хараал зүхэл доромжлол түүний хаягыг дүүргэн улс улсын хэлээр доромжлон түүний хаягыг таагласан байлаа.Тэр маш их гайхаж яагаад гэж өөрөөсөө асуув хартал бараг бүгд монголчууд.Шүүгчийн ямар ч асуудал байхгүй илт ялахад яагаад гэж уйлах галзуурахын наагуур болов.Гэхдээ тэр хэзээ ч цагдаа эмнэлэг төрийн албаныхан гэж ямар хүн байдгыг огт хараагүй ядуусын хороололд хар багаасаа л амьд үлдэхийн төлөө тэмцэж эгч нь 12 настай хүчиндүүлэн биеийг нь үнэлүүлж , дүү нь 13 настай хүүхэд гаргаж өөрөө удаа дараалан үхтлээ зодуулж гэрийхнээ тэжээхийн төлөө юу ч хийхэд бэлэн байсан амьдралаа эргэн бодож сэтгэлээ чангалаад шууд ядуусын хорооллын өөрийн амьдардаг гудамжиндаа очиж Бразилын олимпийн хороо, Засгийн газраас өгсөн 76.000 долларыг аваачин хүн бүрт 3-5 долларыг 30 минутийн дотор л тарааж тэр аймшигт гудамжыг нэг өдөр гэрэл гэгээ татуулж инээж бүжиглэж хоносон гэдэг.Дараа нь дэлхийн аваргын тэмцээнээр медаль авахад бас л ” азгүй амьтан ядуу хүнд амьдрал зохидоггүй юм сармагчин минь модруугаа яв..” гэх зэргээр доромжлоход нь тэсэхээ байгаад хараал зүхлийх нь эсрэг адилхан харааж хэрэлдэснийг нь хэн нэг нь скрийн шот хийж жудогийн холбоонд гомдол гаргаснаар ёс зүйн хариуцлага хүлээлгэж хоёр жил барилдах эрхийг нь хасчээ.Тэрээр Бурхадын хотдоо очиж өөртөө юу ч үлдээлгүй байр, зүүлт, олимпийн аварга болсон өмсгөл, медалиа хүртэл зарж 10-н жудогийн дэвжээ худалдан авч өдрийн хоолны гал тогоо байгуулж 1000 гаран ядуу хүүхдүүдэд жудо зааж өөрөөрөө үлгэрлэн тэр тамын амьдралаас нь яавал салгаж итгэл ирээдүй өгөх вэ гэж хичээж байна.Тэрээр өнөөдөр 34 настай 6 настай охинтой ч жин өгсөж барилдан хүрэл медалийн төлөө хожигдлоо.Тэрээр цаашидаа ч ядуу хүүхдүүдийнхээ төлөө дуустлаа барилдана гэж ярьдаг гэнэ.Жинхэнэ амьдралын баатар бас аварга гэж түүнийг хэлнэ.

Холбоотой мэдээ