Б.Хүдэрчулуун 100 кг-д өрсөлдөнө

2025-06-18 2 0

Унгарын нийслэл Будапештийн Ласло Паппын нэрэмжит ордонд болж буй 2025 оны жүдо бөхийн ДАШТ-ий -100 кг-ын жинд өнөөдөр Монголын 22 настай залуу тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун гарах болно.Анхны ДАШТ-дээ оролцох Б.Хүдэрчулууны эхний өрсөлдөгч Их Британийн 23 настай Оливер Баррат. Европын АШТ-ий мөнгөн медальтай энэ бөхийг ялбал дараа нь Тажикистаны 25 настай Жахонгир Мажидовтой барилдах магадлал өндөр байна. Мажидов сарын өмнө Душанбэгийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн АШТ-ий хошой хүрэл медалтай бөх юм.Одоогоор ДАШТ-ий 10 жингийн аваргууд тодорчихоод байна. 10 алтан медалийн 6-г нь Японы тамирчид хүртсэн. Франц, Гүрж, ОХУ, Италийн жүдоч тус бүр нэг алттай байна. Монголын баг тамирчдаас К.Ёолк, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 12 дугаар байрт жагсаж байна.

Холбоотой мэдээ