Хөрөнгийн биржид 20 ХК-ийн ханш өсөв

2022-03-22 217 0

Монголын Хөрөнгийн биржид 31 ХК-ийн 737,220 ширхэг хувьцааг 267.8 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Увс чацаргана” (CHR +14.80%), “Булган ундрага” (BUN +14.33%) болон “Ард Даатгал” (AIC +10.27%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин “Хай би ойл” (HBO -8.87%), “ЛэндМН ББСБ” (LEND -3.96%) болон “Дархан нэхий” (NEH -2.08%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 46,605 ширхэг нэгж эрхийг 25.1 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5000 ширхэг үнэт цаасыг 500,000 доллароор арилжаалсан бол багцын арилжаанд нийт 184,667 ширхэг үнэт цаасыг 790 сая төгрөгөөр тус тус арилжив.

ТOП-20 индекс 2.1​​​​​​​ хувиар өсөж, 38437.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,433,437,785,495 төгрөг боллоо.

Холбоотой мэдээ