Сэлэнгэ аймагт аянга буужээ

2025-07-02 51 0

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох нь ихэслээ. Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт аянга бууж олон мод хугарч унасан байна. Замын зорчих хэсэгт том мод хугарч унаснаас үүдэн замын хөдөлгөөнд түр саатал гарсан ч нутгийн иргэд удалгүй холдуулсан байна. Дуу цахилгаантай үед өндөрлөг даваа хэсэгт зорчихыг түр азнахыг иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ