АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай:
ААН-үүдийн 2590 төгрөгөөр худалдаалагдаж байсан шатахуун дууссан учраас зарим ААН-үүд Евро-5 АИ-92 борлуулж эхэлсэн. Үүнийг иргэд “шатахууны үнэ нэмэгдлээ” гэж ойлгоод байна.
Гэхдээ бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжихээс өөр аргагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид иргэдийн амьдрал хүнд байгааг харгалзан Евро-2 стандартын, чанарын хувьд доогуур шатахууныг хямд үнээр авч хэрэглэж ирсэн. Гэхдээ Бээжин хот аль хэдийн Евро-6 стандарт руу шилжсэн. Иймээс бид ч мөн чанартай, илүү цэвэр түлшийг бодит үнээр нь хэрэглэх шаардлагатай.
Сүүлийн саруудад гурав дахь удаагаа шатахуунтай холбоотой дараалал үүсч байна. Эхнийх нь зохион байгуулалттай байсан бол өнөөдрийн нөхцөл байдал нь нийлүүлэлтийн доголдолтой холбоотой байлаа. Одоогоор бид байгаа нөөцөө л тарааж байна.
Евро-5 стандартын шатахуун авч чадахгүй байгаа учраас том оврын, шалаанзтай машинууд Евро-2 стандартын хямд шатахууныг их хэмжээгээр дүүргэж авдаг. Том шалаанзтай машинууд нэг тонн орчим багтаамжтай байдаг тул үүнээс шалтгаалж орон нутагт хомсдол үүсч байна. Ялангуяа говийн бүсийнхэн уул уурхайгаа дагаад шатахууныг ёроолгүй сав шиг хэрэглэдэг.
Өнөөдөр 2500 тонн шатахуун бууж байгаа тэгэхээр орой гэхэд шатахуун түгээх станцуудын гаднах оочир дараалал харьцангуй багасна гэж найдаж байна. Бид ачааллаа дийлэхийн тулд зохицуулалт хийж, түгээлтийг жигд болгохоор ажиллаж байна. Асуудал ойрын хугацаанд жигдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-21° C
3565.95
0 cэтгэгдэлтэй