Олон нийтийн сүлжээнд Дундговь аймагт хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг согтуу этгээд зодож буй бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, долдугаар сарын 1-ний өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан байна.
Цагдаагийн байгууллагад 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 22.40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Шалгалтын ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллэжээ.

4° C
3575.09
0 cэтгэгдэлтэй