Засгийн газраас Монгол Улсын олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлттэй болгож, цар тахлын үеийн хязгаарлалтыг цуцалж буйг албан ёсоор зарласантай холбогдуулан БОАЖЯ-ны санаачилгаар “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” түүнийг үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн томоохон төслүүдийг баталсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал үүрэгтэйг онцолж, ГХЯ-наас манай улсыг зорин ирэх гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг гүйцэтгэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.
0 cэтгэгдэлтэй