Монгол иргэд зодуулсан хэргийг солонгосчууд “жоом алах”-тай зүйрлэжээ

2022-01-04 59 0

Өнгөрөгч нэгдүгээр сарын 2-ны орой БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүргийн Шиннунхён метроны буудлын ойролцоо “гурван монгол иргэн зодуулсан” хэргийн тухай бид мэдээлсэн. БНСУ дахь Элчин сайдны яамны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэрэг явдлын тухай тодруулахад манай улсын найман иргэн хоорондоо маргалдсан болохыг хэлжээ. Хэргийг хянан шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд ноцтой гэмтэж, бэртсэн иргэд байхгүй байгаа аж.

Харин БНСУ-ын “Yonhap News” сайтад мэдээлснээр:

Уг зодоон Сөүл хотын Сочу дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо шөнийн 03:20 минутын үед болсон аж. Тухайн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид нүүр болон бие нь цус болж, гэмтсэн гурван монгол иргэнийг олжээ. Улмаар гэмт этгээдийг хайх үеэрээ А гэх иргэнийг баривчилсан байна. Тухайн этгээдтэй хамт байсан хоёр иргэн зугтсан боловч өдгөө гэмт этгээдүүдийг баривчилж, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй тухай бичжээ.

Тус сайтын мэдээний дор бичсэн БНСУ иргэдийн сэтгэгдлүүдийг танд орчуулан хүргэж байна. ЭНД дарж сэтгэгдлийг унших боломжтой.

“1. Солонгосчууд монгол хүүхдийн биед халдсан.
2. Монголчууд Солонгосчууд руу дайрсан.
3. Солонгосчууд монголчууд руу дайрчээ.
4… давтах.
Монголд байгаа солонгосчууд болгоомжтой байгаарай…

Хятад гөлөгнүүд биш гэж үү?

Монголчуудыг зодох нь гэмт хэрэг мөн үү?
Тэгвэл, жоом алах нь амьтны харгислал мөн үү?

Эхлээд шалтгааныг нь сонсъё.
Тэд саяхан Монгол охинд хийсэн халдлагын хариуг авсан бол, тэд
үнэхээр оюуны хомсдолтой юм.

Солонгос хүүхдүүд монгол охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол одоо солонгос хүн Монголд хүчирхийлэлд өртөж байна. Яагаад ямар ч буруугүй хүн, ямар ч шалтгаангүйгээр хүчирхийлэлд өртөөд байгаа юм бэ? Монголд халдлагад өртсөн солонгосчууд Солонгосын шүүхэд хандаж, хохирлоо барагдуулах хэрэгтэй” гэжээ.

Вакцин хийлгээгүй Монголчууд

Монголчууд саяхан солонгос иргэн рүү халдсан. Тэгэхээр хүртэх ёстойгоо хүртэж.

Мөн БНСУ дахь эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн монгол иргэд нэг үйлдвэрт гэрээгээр ажилладаг бөгөөд, мөнгөний маргаанаас болж хоорондоо зодолдсон байж болзошгүй байна.

 

Eguur.mn

Холбоотой мэдээ