Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт ирсэн.
Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
Гал түймрийг унтраах ажиллагаанд нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 14,10, 30 дугаар ангийн алба хаагчид оролцсон юм.

-21° C
3565.95
0 cэтгэгдэлтэй