Есдүгээр ангийн хүүхэд нэгийгээ зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

2021-12-06 173 0

Ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд нэгийгээ зодож, бичлэг хийсэн хэрэг гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Арванхоёрдугаар сарын 3-ны орой БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд есдүгээр ангийн сурагчийг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна.

БЗД-ийн цагдаагийн газраас сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа” гэжээ.

Холбоотой мэдээ