Гэр шатаж, бага насны хоёр хүүхэд энджээ

2021-12-04 106 0

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн хоёрдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 08.02 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08.05 цагт очих үед иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт У / 10 настай, эрэгтэй /, А / 5 настай, эмэгтэй / нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бага насны хүүхдүүдээ галын аюул, эрсдэлээс байнга сэргийлж, их галлагаатай гэрт асран хамгаалагчгүй үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна!

Холбоотой мэдээ