14-16 насны хүүхдүүд бууны 10,000 орчим сум тээвэрлэж яваад баригджээ

2021-12-02 116 0

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 14-15 насны өсвөр насны хүүхдүүд, насанд хүрсэн нэг иргэний хамт их хэмжээний байлдааны сум тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгалтын үеэр илрүүлжээ.

Улмаар хүүхдүүдийн авч явсан сумыг хураан авч, шүүхийн шинжилгээний төвд шинжлүүлэхээр өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас уг сумыг байлдааны эсвэл ангийн зориулалттай эсэхийг тогтоох бөгөөд хүүхдүүдийн сум тээвэрлэж явсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Тухайн хүүхдүүд Драгон автовогзалаас орон нутаг руу их хэмжээний сум тээвэрлэхийг завдсан байж болзошгүй байна. Тус төвүүдэд 2000 гаруй иргэн үйлчлүүлж байжээ.

Албан бус эх сурвалжийн хэлснээр тухайн хүүхдүүдтэй хамт явсан иргэн нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлд хууль бусаар бууны сум зардаг байж болзошгүй аж.

Холбоотой мэдээ