Гэртээ талх жигнэж, худалдаалсан хүмүүсийг цагдаагийнхан торгож байна

2021-11-23 84 0

Туркмений Лебапск велаятад цагдаагийнхан хууль бус худалдааг таслан зогсоох үүднээс гэрээрээ талх үйлдвэрлэж байгаа хүмүүсийг хайж байгаа талаар “Хроника Туркменистана” сонины сэтгүүлчид мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Туркменийн Гарабекевюл хотод коронавирусийн халдварын улмаас ажилгүй болсон зарим хүмүүс гэртээ талх, талхан бүтээгдэхүүн жигнэж, худалдаалж байгаа гэнэ. Харин цагдаагийнхан энгийн хувцастайгаар, хувийн машинаа унан эргүүл хийж, ийм худалдаа эрхлэгчдийг хайж байгаа аж.

Улмаар гэрээрээ талх барин, худалдаалсан хүмүүсийг захаас нь илрүүлж, тэднээс байцаалт аван, их хэмжээний торгууль оноож байгаа гэнэ.

Тодруулбал, эхний удаад зөрчил гаргасан хүнийг 4500 манат (shuud.mn: монгол мөнгөөр 3,3 сая төгрөг)-аар торгох аж. Давтан зөрчил гаргавал 15 хоног баривчлах бол гурав дахь удаагаа зөрчил гаргавал эрүүгийн хэрэг үүсгэн, 6-12 сарын хугацаанд хорих ялаар шийтгэх аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Туркменд гурил хомстсон бөгөөд талх талхан бүтээгдэхүүнэий улсын үйлдвэрүүд хувиараа талх жигнэдэг хүмүүс хууль бусаар гурил нийлүүлдэг гэнэ.

 

Эх сурвалж: Shuud.mn

Холбоотой мэдээ