“Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орон сууцны дээврээс хүн үсрэх гэж байна” гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 11:13 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 километр замыг туулан 11:26 цагт очиход тус байрны оршин суугч 18 настай иргэн Х гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдэл хийж байсныг таслан зогсоосон байна.
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй