Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн уран бүтээл, амьдралын философи, дотоод ертөнцийг өгүүлсэн баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус кино нь зураачийн уран бүтээлийн замнал, ахуй орчин, өдөр тутмын энгийн агшнууд дундах гүн утга, урлагийн үнэ цэнийг баримтат киноны хэлээр илэрхийлсэн бүтээл юм байна.
Тэрчлэн уран бүтээлч ба бүтээлийн хооронд орших үл үзэгдэх холбоо, дүрслэх урлагийн хэлээр түүх, уярал, зориг, хайрыг хэрхэн өгүүлж болдгийг уг киногоор дамжуулан харуулахыг зорьжээ. Мөн ирээдүйн уран бүтээлчдэд үлгэр дуурайл болохын зэрэгцээ дүрслэх урлагийн түүхийн чухал яриаг үлдээн өгүүлж буйгаараа онцлог аж. Тус киноны найруулагчаар Х.Бөхтулга, зохиолчоор Т.Есөн-Эрдэнэ, сэтгүүлчээр Ц.Түмэнжаргал нар ажилласан байна.
Монголын дүрслэх урлагийн анхдагч байгууллага болох Монголын Урчуудын эвлэлийн олон арван жилийн түүхэнд уран бүтээлчдийн чанартай архивын материал хомс, бүрэн хэмжээний баримтат кино цөөн хийгдэж ирснийг уран бүтээлчид олж харсан нь энэхүү бүтээлийг хийх нэгэн шалтгаан болжээ. Тиймээс Монголын дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлчдийн өвийг баримтжуулан үлдээж, олон нийтэд таниулах зорилгоор уг киног бүтээсэн байна.

-22° C
3565.95
2 cэтгэгдэлтэй
It’s great seeing platforms focus on responsible gaming and skill-based play! Competitive elements can add excitement, but balance is key. Thinking of checking out kbl standings download apk – sounds like a fun, secure way to compete. Remember to play within your limits!
Fast indexing of website pages and backlinks on Google https://is.gd/r7kPlC