Украины ерөнхийлөгч Володимир Зеленский маргааш (2025.12.28) Флорида мужид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэж мэдэгдлээ. Уулзалтаар Оросын довтолгоог зогсооход чиглэсэн энхийн төлөвлөгөөний гол асуудал, тухайлбал аюулгүй байдлын баталгаа болон нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Зеленский Баасан гаригт (2025.12.26) сэтгүүлчдэд хэлэхдээ, Киев Вашингтонтой хамтран боловсруулж буй төлөвлөгөөний 90 хувь нь бэлэн болсон гэжээ.
АНУ мөн ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Баасан гаригт ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков АНУ-ын талтай утсаар ярьж, харилцан яриаг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна. Песков энхийн төлөвлөгөөнд Оросын өгч буй үнэлгээг илчлэхээс татгалзжээ. Учир нь хэлэлцээний явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн үзэж байна. Оросын Коммерсант сонин энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгч Владимир Путин зүүн Донбассын бүс нутгийг бүхэлд нь шаардаж байгаа ч бусад бүс нутгийн талаар буулт хийхэд нээлттэй байж магадгүй гэж мэдээлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: NHK

-22° C
3565.95
2 cэтгэгдэлтэй
Special ability to earn $ASTER bonus https://is.gd/CGTnqR
Fast indexing of website pages and backlinks on Google https://is.gd/r7kPlC