Украины эзлэгдсэн бүс нутгууд дахь ашиглагдаагүй орон сууц, үл хөдлөхүүдийг хураан авч, улсын өмч болгох эрхийг орос цэргүүдэд олгосон хуулийн төсөлд Путин гарын үсэг зурлаа. Хуулийн төсөлд зааснаар хаягдсан шинж тэмдэг илэрсэн байшин барилгыг Бүгд найрамдах Донецк ард улс, эсвэл түүний хотын захиргааны өмч гэж хүлээн зөвшөөрнө гэжээ.
Бүгд найрамдах Донецк ард улсыг 2014 онд Оросын дэмжлэгтэй хагас цэрэгжсэн бүлэглэлүүд Украины зүүн хэсгийн Донецк мужийн нэг хэсэгт байгуулсан.
Путины баталж буй шинэ хууль журам Оросын хэсэгчлэн эзэлсэн Луганск, Запорожье, Херсон мужуудад мөн үйлчилнэ.
Оросын төрийн өмч болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг дараа нь хувьчилж болох байдлаар хуульд тусгажээ. Ингэхдээ Украины халдлагын улмаас орон гэргүй болсон иргэдэд шилжүүлж болно гэжээ. Мөн төрийн албан хаагчдын албан ёсны орон сууц болгон ашиглах сонголт ч байгаа аж.
Дайн эхэлснээс хойш олон сая хүн Украинаас дүрвэсэн. Тэдгээр хүмүүс нэг бол Украин дотроо дайны бус бүс рүү, нэг бол гадаад руу дүрвэсэн билээ. Дүрвэх үедээ украинчууд хувийн өмч байшингаа орхихоос өөр аргагүй болсон нь уг шинэ хуулийг батлах сэдэл болжээ.
ЭХ СУРВАЛЖ: DPA INTERNATIONAL

-21° C
3565.95
0 cэтгэгдэлтэй