Украины нисгэгчгүй нисэх онгоц Чеченийн Грозный дахь Рамзан Кадыровын гэрийн ойролцоо орших барилгыг оносон хэрэг өнгөрсөн сарын 5-нд гарчээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Чеченийн удирдагч Рамзан Кадыров Украины ерөнхийлөгчийг заналхийлэв. Тэрбээр Украины цохилтын эсрэг хариу арга хэмжээ авна гэж цахим хаягаараа мэдэгдсэн байна.
Кадыров өмнө нь 2022 онд ч бас Зеленскийг заналхийлж байсан удаатай.
Энэ талаар Украины засгийн газрын эх сурвалж мэдээлэхдээ “Энэ удаагийн заналхийлэл нь Зеленскийн амь насанд заналхийлсэн бас нэгэн тохиолдол байлаа. Чечениүд өшөө авах тал дээр үнэхээр нухацтай хандаж байна. Гэхдээ Киевт бол 2022 оных шиг үймж сандрахгүй байгаа. Зеленский одоо илүү сайн хамгаалалттай болсон. Илүү хүчирхэгжиж, тийм эмзэг байхаа больсон” гэв.
Украины агаарын цохилтод Кадыровын гэрээс 830 метрийн зайд орших 28 давхар “Grozny-City” барилга өртсөн. Агаарын цохилтоос болж гэмтэж бэртсэн хүн үгүй. Кадыров энэ цохилтыг ямар ч тактикийн мэдрэмжгүй гэж шүүмжилжээ. Тэрбээр хариу арга хэмжээ заавал авна гэж анхааруулахдаа “Маргааш эхлээд долоо хоногийн турш Украины фашистууд хатуу шийтгэлээ хүртэх болно. Украинаас ялгаатай нь бид дайны бус бай руу цохилт өгч хулчигнахгүй” гэжээ.
Чеченийн цагдаагийн хуаран, сургалтын төв зэрэг газар Украины агаарын цохилтод өмнө нь өртөж байсан удаатай. Украины дайн 2022 онд эхэлснээс хойш Чеченийн анги нэгтгэлүүд Орост байршсан бөгөөд Кремлийн хамгийн үнэнч хүчинд тооцогддог. Дайны эхэн үед чечень цэргүүд Украины топ улстөрчдийг хөнөөх даалгавартайгаар Киевт ирж байжээ. Тиймээс тухайн үед украинчууд айдас хүйдэстэй байдаг байсныг эх сурвалж дурджээ. Ялангуяа Зеленский, Ермак нар тайван байгаагүй аж.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

-16° C
3565.95
0 cэтгэгдэлтэй