ХОНГКОНГ: Гал бүрэн унтраагүй, аврах ажиллагаа үргэлжилсээр, 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй байна

2025-11-27 54 0

Хонгконгийн сүүлийн олон жилийн хамгийн их хохиролтой гал шөнөжин дүрэлзэж, 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй байгаа талаар АP дөнгөж сая мэдээлжээ. Аврагчид өндөр орон сууцнуудаас хүмүүсийг өглөө болтол аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Орон нутгийн хэд хэдэн хэвлэлүүдийн мэдээлснээр гал Лхагва гарагийн өдөр эхэлсэн бөгөөд цагдаа нар 3 эрэгтэйг сэжиглэн баривчилсан байна. Пүрэв гарагийн өглөөний байдлаар гал бүрэн унтраагдаагүй, аврах ажиллагаа үргэлжилж, нас барагсдын тоо 44-т хүрчээ.
Гал долоон байрыг хамарсан тул хэдэн зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Мөн 29 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Албаныхан өндөр барилгуудын гадна ханын материал галын аюулгүй байдлын шаардлага хангаж байсан эсэхийг шалгаж эхэлсэн. Учир нь гал жирийн үеийнхээс хэт хурдан тархсан байна. Галын албаны дарга Энди Ёнгййн хэлснээр ослын газраас маш шатамхай хөөсөрхөг материал олджээ.
Албаныхны мэдээлснээр гал эхлээд 32 давхар барилгын гадаах шат тавцан дээрээс эхэлж, дараа нь барилгын дотор руу, улмаар ойролцоох бусад барилгуудад салхины нөлөөгөөр тархсан байна.

Холбоотой мэдээ