🇷🇺 Владимир Путин: “Буревестник” ба “Посейдон” – XXI зууны түүхэн зэвсгийн системүүд

2025-11-05 79 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны 11-р сарын 4-нд Москвагийн Кремлийн ордонд болсон “Зэвсэг-техникийн шинэ бүтээлчид, хөгжүүлэгчдийг шагнах ёслол”-ын үеэр үг хэлж,
Оросын стратегийн шинэ үеийн зэвсгийн системүүдийг “улсын аюулгүй байдлыг олон арван жилийн турш хангах түүхэн амжилт” хэмээн үнэлэв.
Тэрээр үг хэлэхдээ:
“Та бүхэн XXI зууны турш Оросын ард түмний аюулгүй байдал, стратегийн тэнцвэрийг хангахад асар том хувь нэмэр оруулж байна. ‘Буревестник’ болон ‘Посейдон’-ы бүтээн байгуулалт нь харилцан уялдаатай, нэгэнтэйгээ салшгүй холбоотой төслүүд бөгөөд эдгээр нь улс орны батлан хамгаалах чадварыг шинэ түвшинд гаргасан түүхэн үр дүн юм” хэмээн онцолсон байна.
Путин “Буревестник” цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин, мөн “Посейдон” цөмийн хөдөлгүүрт торпедыг Оросын зэвсэг-техникийн салбарын “хамгийн дэвшилтэт, стратегийн онцгой ач холбогдолтой бүтээлүүдийн нэг” гэж нэрлэжээ.
Тэрбээр “энэ зэвсэг нь зөвхөн ОХУ-ын батлан хамгаалахын хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй, дэлхийн стратегийн тэнцвэр, тогтвортой байдалд жинтэй хувь нэмэр оруулна” гэж нэмж хэлсэн байна.
Шагнал гардуулах ёслолд Оросын Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болон тэргүүлэх зэвсэг-техникийн байгууллагуудын инженер, шинжлэх ухааны ажилтнууд оролцжээ.
Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ