L3Harris компани Тэнгисийн цэргийн зориулалттай VAMPIRE эсрэг дроны системийг танилцуулжээ

2025-10-13 110 0

АНУ-ын батлан хамгаалахын технологийн тэргүүлэгч L3Harris Technologies компани байлдааны туршлагатай VAMPIRE эсрэг дроны системийн тэнгисийн хувилбарыг 2025 оны аравдугаар сарын 8 – нд албан ёсоор танилцуулсан байна.

Тус компанийн мэдээлснээр, VAMPIRE системийг Тэнгисийн цэргийн хэрэгцээнд тохируулан шинэчлэх ажил өнгөрсөн оноос хойш тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд энэ нь тэнгисийн дайнд дроны хэрэглээ нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хямд өртөгтэй хамгаалалтын шийдэл болох зорилготой юм.

Хямд зардлаар өндөр үр дүнтэй хамгаалалт

Шинэ хувилбар нь хөлөг онгоцуудад нэг чигийн буюу “suicide drone” төрлийн хямд дронуудыг илрүүлэн устгах чадварыг олгох бөгөөд ингэхдээ Raytheon компанийн RIM-162 Evolved Sea Sparrow Missile (ESSM) зэрэг өндөр өртөгтэй пуужинг ашиглах шаардлагагүй болгож байна.

L3Harris-ийн танилцуулсан ирээдүйн хувилбарт VAMPIRE пуужингийн модуль болон WESCAM MX цувралын EO/IR мэдрэгч суурилуулсан тэнгисийн хүнгүй гадаргын хөлөг (USV) багтсан байна. Мөн уг системийг том хэмжээний, хүний оролцоотой хөлгүүдэд суурилуулах боломжийг судалж байгаа аж.

Хөгжүүлэлтийн түүх

Тэнгисийн хувилбарын хөгжүүлэлт нь 2022 онд Украинд эсрэг дронын систем нийлүүлэх АНУ-ын шийдвэрийн дараагаас эхэлсэн бөгөөд тухайн үед газрын цэргийн хувилбар нь анх нэвтрүүлэгдэж байжээ. Сүүлийн жилүүдэд L3Harris компани тэнгисийн хувилбарын хөгжүүлэлтийг эрчимжүүлж, өмнө нь Армийн зориулалттай сайжруулалтуудтай зэрэгцүүлэн боловсруулж байна.

VAMPIRE системийн онцлог

VAMPIRE (Vehicle-Agnostic Modular Palletized ISR Rocket Equipment) систем нь 2022 оноос хойш L3Harris компанийн боловсруулж буй агаарын эсрэг дрон устгах систем (C-UAS) юм.

Энэхүү систем нь BAE Systems компанийн APKWS (Advanced Precision Kill Weapon System) пуужинг ашигладаг бөгөөд энэ нь Hydra-70 (2.75 инчийн диаметртэй) энгийн пуужинг лазераар удирдлагатай нарийн чиглэлийн зэвсэг болгон хувиргасан технологи юм. Ингэснээр систем нь хөдөлгөөнт болон агаарт буй зорилтыг өндөр нарийвчлалтай устгах боломжтой.

Цаашдын сайжруулалт

L3Harris компани дараах сайжруулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

Бай илрүүлэх болон хянах радарын нэгтгэл,

Хүнд ба хөнгөн буу зэрэг нэмэлт кинетик зэвсгийн нэгдэл,

Жаммер болон цахим довтолгооны не-кинетик төхөөрөмжүүдийн нэгдэл,

Хиймэл оюун ухаанд суурилсан илрүүлэлтийн систем, илрүүлэх хүрээг нэмэгдүүлж операторын хариу үйлдлийн хугацааг багасгах зорилготой.

Мөн тус компани Алабам мужийн Хантсвилл хотод шинэ үйлдвэрлэлийн төв нээж, сар бүр 20–40 ширхэг систем үйлдвэрлэх хүчин чадалтай болсноо мэдэгджээ.

Бодит байлдааны туршлага

VAMPIRE систем Украинд ашиглагдаж, хэдэн зуун нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан гэж мэдээлэгдсэн. Түүнчлэн L3Harris компани VAMPIRE болон WESCAM мэдрэгчийн системийг Украин болон бусад түнш орнуудад нийлүүлж байгаа бөгөөд нийт 8,000 гаруй мэдрэгчийг дэлхийн бусад хэрэглэгчдэд хүргээд байгаа юм.

Эх сурвалж: Navalnews

Холбоотой мэдээ