Украинд эрчим хүчний ноцтой доголдол гарч, Киевийн зарим дүүрэгт цахилгаан тасалджээ

2025-10-11 80 0

Украйны нийслэл Киев хот болон улсын хэд хэдэн бүс нутагт эрчим хүчний хангамж тасалдаж, орон нутгийн иргэд хязгаарлалттай цахилгаан хэрэглэж байгаа талаар Украины Эрчим хүчний яам мэдээллэлээ.
Энэ нь өнгөрсөн өдрүүдэд Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн пуужингийн дайралт хийсний дараа тохиож байгаа бөгөөд эрчим хүчний шугам, дэд станцуудад ноцтой хохирол учирсан гэж тус яам онцолжээ.
Киев хотын захиргааны мэдээлснээр, зарим дүүрэгт цахилгааныг шат дараатайгаар сэргээж байгаа бөгөөд нийслэл бүхэлдээ “цахилгаангүй” болсон гэх мэдээлэл үнэн биш болохыг тодотгов. Гэсэн хэдий ч, эрчим хүчний системд ачаалал ихтэй, сэргээн засварлах ажил үргэлжилж байна гэж мэдэгдэв.
Өвлийн улирал ойртож буйтай холбоотойгоор Украин эрчим хүчний хангамжаа тогтворжуулах, нөөц цахилгаан үүсгүүр ашиглах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ