Бангкок, Тайланд — 2025 оны 9-р сарын 24. Бангкок хотод баригдаж буй метроны өргөтгөлийн барилгын талбайд газар нурж, ойролцоогоор 50 метрийн урттай гүн нүх үүссэн тухай хотын захиргаанаас мэдээллээ.
Нуралт болсны улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан хоёр автомашин нүхэнд унасан ч тухайн үед дотор нь хүн байгаагүй нь тогтоогджээ. Мөн уг ослын улмаас ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүйг албаныхан онцлон мэдэгдэв.
Хотын захиргаа болон холбогдох байгууллагууд нуралт үүссэн шалтгааныг тогтоохоор шалгалт явуулж байгаа бөгөөд ойролцоох оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд замын хөдөлгөөнийг түр хаасан байна.
Метроны өргөтгөлийн энэхүү төсөл нь Бангкок хотын тээврийн ачааллыг бууруулах зорилготой бөгөөд олон тэрбум ам.долларын өртгөөр хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг юм. Ажил гүйцэтгэж буй компанид аюулгүй байдлын стандарт мөрдсөн эсэхэд хяналт тавьж эхэлжээ.
Эх сурвалж: The Nation Thailand

-16° C
3565.95
0 cэтгэгдэлтэй