НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Зеленский: “Путинийг зогсоохгүй бол дайн улам өргөжнө”

2025-09-25 87 0

НЬЮ-ЙОРК, 2025 оны 9-р сарын 24 — НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы индрээс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үг хэлэхдээ Оросын түрэмгийллийг яаралтай зогсоох шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Зеленский илтгэлийнхээ үеэр:
“Хэрэв Путинийг одоо зогсоохгүй бол тэр дайн мөргөлдөөнийг өргөжүүлж, улам гүнзгийрүүлсээр байх болно. Украин бол зөвхөн эхлэл юм. Дараагийн улс орон ч мөн аюулд өртөх эрсдэлтэй” хэмээн анхааруулсан байна.

Тэрбээр Оросын цэргийн ажиллагаа зөвхөн Украинд бус, Европын аюулгүй байдалд ноцтой сорил болж байгааг онцолжээ. Зеленскийн хэлснээр, Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд аль хэдийн Европын тэнгэр дээгүүр нисч байгаа нь мөргөлдөөний цар хүрээ тив дамжин өргөжиж болзошгүйг харуулж байна.

“Энэ бол зөвхөн Украйны асуудал биш, дэлхийн нийт аюулгүй байдлын асуудал. Хэрэв бид хамтын хүчээр түрэмгийлэгчийг зогсоож чадахгүй бол ирээдүйд илүү том аюул биднийг угтах болно” гэж тэрээр мэдэгджээ.

Зеленскийн энэхүү илтгэл НҮБ-ын чуулганы индрээс хоёр дахь удаагаа хэлж буй хүчтэй анхааруулга бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийг Украинд илүү бодит дэмжлэг үзүүлэхийг уриалсан үйл явдал болж байна.

📰 Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ