Хятадын эрдэмтэд чихрийн шижингийн эмчилгээний чиглэлд түүхэн дэвшил гаргаж, дэлхийн анагаах ухаанд шинэ эрин эхлүүлэхүйц үр дүнд хүрлээ

2025-09-22 83 0

Тяньжиний Төв Эмнэлгийн багийнхан өвчтөний өөрийн өөхний эсээс гарган авсан үүдэл эсийг ашиглан инсулин ялгаруулах чадвартай эс болгон хувиргаж, Type 1 чихрийн шижинтэй 25 настай эмэгтэйд шилжүүлэн суулгасан байна. Ингэснээр уг өвчтөн эмчилгээ хийлгэснээс хойш 75 хоногийн дараа инсулин тариулах шаардлагагүй болж, нэг жилийн турш биеийн үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд хадгалж байгаа нь тогтоогджээ.

Энэхүү арга нь өвчтөний өөрийн эсийг ашигладаг тул дархлаа дарангуйлах эм уух шаардлагагүй бөгөөд аюулгүй байдлын хувьд том давуу талтайд тооцогдож байна. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ нь зөвхөн өвчнийг хянах бус, үндсэн шалтгааныг нь өөрчлөх боломжийг харуулж буй томоохон ололт юм.

Хэдийгээр уг судалгаа одоогоор хязгаарлагдмал тохиолдолд туршигдаж байгаа ч олон сая хүнд найдвар төрүүлж, цаашдын өргөн хүрээний клиник туршилт, шинэ үеийн эмчилгээний эхлэл болж байна гэж шинжээчид дүгнэж байна.

**Эх сурвалж:** Nature, Medical News Today, EMJ Reviews, PMC (NIH)

Холбоотой мэдээ