Израиль улс Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх болсон. Улмаар Йемений засгийн газрыг эсэргүүцэгч хусит босогчид Израилийн өмнөд хэсэгт байрлах нисэх онгоцны буудал руу дроноор цохилт өгсөн байна.
Тодруулбал, Ням гаригт (2025.09.07) дроны цохилтод хоёр энгийн иргэн шархадсан гэж Израилийн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Израилийн арми Газын зурвас дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тус бүс нутгийн хамгийн том хот болох Газа хотыг өөрийн мэдэлд оруулахыг хичээж байна. Ням гаригт болсон засгийн газрын хуралдаан дээр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Газа хот болон үүний эргэн тойронд явуулж буй ажиллагааг улам хүчтэй болгож байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Одоогоор 100 мянга орчим хүн Газыг орхин гарсан” гэж онцлон тэмдэглэжээ.
Хусит босогчид Хамастай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн Израиль руу удаа дараа довтолж байна. Түүнчлэн наймдугаар сард Израилийн агаарын довтолгооны үеэр хуситийн хэд хэдэн өндөр албан тушаалтан амь үргэдсэн. Улмаар Ням гаригт Израилийн нисэх буудал руу халдсан явдал нь хуситийн өшөө авалт гэж ажиглагчид үзэж байна. Мөн хоёр тал довтолгоогоо эрчимжүүлж, Ойрхи Дорнодод мөргөлдөөн нэгээр нэмэгдэнэ гэж эмээж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK

-5° C
3565.95
0 cэтгэгдэлтэй