Уулзалтын дараа Ким Жон Уны ул мөрийг яагаад цэвэрлэснийг тайлбарлажээ

2025-09-05 56 0

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Бээжин хотод уулзалт хийсний дараа Ким Жон Уны туслахууд юуны учир түүний сууж байсан сандал, ширээг сайтар цэвэрлэж, түүний гар хүрсэн аягыг явсныг биологич тайлбарлажээ.

Шинжээчийн ярьснаар, БНАСАУ-ын удирдагчийн туслахуудын үйлдэл нь түүний биологийн ул мөрийг бүрэн арилгах зорилготой. Хүн тасалгаанд байх үед түүний арьс, үс, шүлс зэрэг ДНХ мэдээлэл агуулсан биологийн ул мөр үлддэг. Эдгээрийг тодорхой хугацааны дараа ч гэсэн илрүүлэх боломжтой байдаг байна. Мөн тухайн хүний өвчний талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой.

Биологийн материалын үндсэн дээр тодорхой ген бүхий хүмүүсийг сонгох халдварладаг вирус бүтээх боломжтой гэж шинжээч онцолжээ.

Холбоотой мэдээ