Европ Оростой дайсагнаж байгаа нь түүхэн алдаа юм гэж мэдэгджээ

2025-09-05 78 0

Европ Оростой дайсагнаж байгаа нь түүхэн алдаа юм гэж Францын ерөнхийлөгч асан Николя Саркози Le Figaro сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Европ болон Францад нүүрлэж буй аюул нь юуны түрүүнд хүн ам зүйтэй холбоотой юм. Европын хүн ам одоо 550 сая байгаа бол 30 жилийн дараа 480 сая болж өөрчлөгдөнө. Харин Африкийн хүн ам 1,2 тэрбумаас 2,4 тэрбум болно. Гэтэл бид Оросыг манай хамгийн том эрсдэл, эн тэргүүний дайсан хэмээн тодорхойлж байна. Энэ бол түүхэн алдаа” гэж тэр тэмдэглэсэн байна.

“Европт ирж байгаа цагаачдын хувьд шинэ орчинд дасан зохицох нь янз бүрийн шалтгаанаар хүндрэлтэй байх болно. Энэ нь Европын орнууд оршин тогтноход эн тэргүүнд эрсдэл учруулах юм” гэж Саркози онцолжээ. “Орос улсын Франц болон Европтой харьцаж ирсэн түүхийг мэдэх бидэнд өнөөгийн энэ гүнзгий үл ойлголцол харамсал төрүүлж байна. Өнөөдөр олон улсын тавцанд Орос биш, харин Европ илүүтэй тусгаарлагдсан байдалтай байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Холбоотой мэдээ