БЭЭЖИН. — БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2025 оны есдүгээр сарын 3-нд болсон цэргийн парадын үеэр болж өнгөрсөн үйл явдал нь олон улсын анхаарлыг татаж байна. Тус ажиллагааны үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “микрофон нээлттэй” нөхцөлд хүний насжилтын талаар илэн далангүй ярилцсан нь санамсаргүй дүрс бичлэг болон агентлагуудын нэвтрүүлгээр цацагджээ.
Тэдний хооронд өрнөсөн богино ярианаас:
Ши Жиньпин: «Өмнө нь хүмүүс дунджаар 70 насладаг байв, харин одоо 70 насыг залуу үе гэж үзэж байна.»
Дараа нь Путиний орчуулагчийн хэлснээр: «Биотехнологийн хөгжил, хүний эрхтний солилцооны үргэлжилсэн үйл явц нь хурдан хөгширдөг байдал нь залуужиж, бүр цаашлаад мөнх амьдрах боломжийг нээж байна.»
Ши: «Зөвлөмжүүдийн дагуу энэ зуунд хүн 150 жил амьдарч чадах магадлалтай»
Энэ яриа нь тэдний Тяньаньмэний талбайд албан ёсны парад үзэж байхад санамсаргүй сонсогдсон бөгөөд олон улсын мэдээллийн агентлагууд, тэр дундаа Reuters энэхүү “hot mic” агшныг дэлгэрэнгүй мэдээллэсэн юм. Владимир Путин дараа нь сэтгүүлчдэд “би, Ши даргатай насжилтын талаарх сэдвийг ярьсан” гэж нээлттэй баталжээ. Тэр “эмнэлгийн болон биотехнологийн улмаас хүний амьдралын идэвхитэй хугацаа өнөөдрийнх шиг биш, илүү урт үргэлжилж чадна” хэмээн тодорхойлов. Энэ нь олон улсын хэмжээнд насжилтын этик, био-эрх зүйн асуудлыг дахин хөндсөн үйл явдал болсон гэж судлаачид дүгнэж байна.
Эх сурвалж: Reuters, Financial Times

-22° C
3565.95
0 cэтгэгдэлтэй