АНУ-ын тэнгисийн цэргийн хүч Венесуэлийн эрэг орчмоор томоохон цэргийн бүлэглэл байршуулсан талаар бид мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл үүний хариуд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын эсрэг зэвсэгт тэмцэлд бэлэн байна гэнэ.
Николас Мадуро 1200 гаруй пуужингаар тоноглогдсон, цөмийн шумбагч онгоц дагалдуулсан АНУ-ын цэргийн найман хөлөг онгоц Венесуэлийн нутаг дэвсгэрийн усан хилд байгааг буруутгав.
Мадуро: АНУ-ын цэргийн хүчнийг байршуулах нь “Өмнөд Америк тивд сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн том аюул” юм гээд.. бид түрэмгийлэгчтэй хатуу тэмцэнэ гэв.

-5° C
3565.95
0 cэтгэгдэлтэй