Сэтгүүлч Д.Майцэцэгийн үг хэл, харилцаа хандлага юуг хэлж байна вэ?

2025-08-26 89 0

NMN гэх бүтээгдэхүүнийг хуурамч хэмээн олон нийтийг цочирдуулсан иргэн С.Мөнхбат, энэ бол албан ёсны эрхтэй хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэмээн батлахыг хичээж буй эмч Б.Дугархүү нарын үнэн мөн нь тодроогүй байгаа энэ үед Товч.мн сайтын сэтгүүлч Д.Майцэцэг хэт нэг талыг барьсан мэдээ цацсан нь түүнийг мөнгөний төлөө мөн чанараа худалдсан гэх олны хардлагыг төрүүлэв. Мөн үүгээр зогсохгүй иргэн С.Мөнхбат сэтгүүлч Д.Майцэцэгтэй бичсэн чатаа олон нийтэд дэлгэн харууллаа. Энэхүү дэлгэгдсэн чатнаас харахад нийгмийг соён гэгээрүүлэгч сэтгүүлч хүний ёс зүй, хүндлэл, хүлээцтэй зан, тэнцвэрт шударга байдал гэдэг зүйл түүнд байдаггүй бололтой гэдэг нь цагаан дээр хараар бичсэн түүний үгийн сонголт болон харилцаа хандлагаас харагдлаа.

Холбоотой мэдээ