ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аляск-д байдаг Зөвлөлтийн нисгэгчдийн булшинд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

2025-08-16 125 0

2-р дайны үед АНУ, ЗХУ нацист Германы эсрэг холбоотон байсан түүхтэй. Хоёр улсын хамтын ажиллагааны дагуу АНУ ЗХУ-д 8000 орчим нисэх онгоц болон бусад байлдааны материалыг нийлүүлж байжээ.
1942-1945 онуудад Зөвлөлтийн нисгэгчид АНУ-ын багийнхантай хамт Аляскийн Фэйрбанкс хотод бэлтгэл хийж, онгоцоор Аляскийн дотоод хэсэгт, дараа нь Берингийн хоолойгоор дамжин Сибирь руу нисч байжээ. Аляск-Сибирийн агаарын зам гэгддэг энэ зам нь Зөвлөлтийн фронтод онгоц хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй аж.
ЗХУ-ын зарим нисгэгчид осол, цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас бэлтгэл сургуулилтын үеэр эсвэл дамжин өнгөрөхдөө амиа алдаж байсан юм.
2011 онд ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев оршуулгын газрын дарга Виржиниа Уолкерт оршуулгын газрыг хадгалж, арчилгааны ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнажээ. Тус газар нь оршуулгын чулуу бүрийг англи, орос хэлээр сийлсэн онгон дагшин хэмээн хоёр тал үзэж, тогтмол арчилгаа хийж иржээ.

Холбоотой мэдээ