Хятадад насанд хүрсэн хүмүүс соосог хөхөх нь элбэгшжээ

2025-08-13 85 0

Өмнөд хөршид томчуудад зориулсан соосог эрчтэй дэлгэрч, борлуулалт сайтай байгаа гэнэ. Соосог нь түгшүүрт мэдрэмжийг бууруулах, стресс тайлах ач тустай гэж насан хүрсэн хүмүүс худалдан авах нь олширсон байна. Мөн тамхинаас гаргах нэг арга гэж үзэх болжээ.

Гэхдээ эрүүл мэндийн шинжээчид соосог нь хэл ярианы чадварыг бууруулахын зэрэгцээ унтаж амрахад төвөгтэй мөн эрүү, шүдний эрүүл ахуй, хэлбэр байрлалд нөлөөлөх аюултайг анхааруулсаар байна.

Харин сэтгэл судлаачид соосог хөхсөнөөр насанд хүрсэн хүмүүс түгшүүр, стрессээс түр хугацаанд зугтаж буй болохоос биш асуудлын үндсийг шийдэж чадахгүй гэдгийг онцолжээ.

Хятадын соосогны нэгэн худалдагч сардаа 2000 гаруй ширхэгийг зөвхөн томчуудад зарсан гэж хэвлэлд ярьсан байна. Соосог хэрэглэдэг нэгэн том хүн сошиалд “Өөрийгөө яг жаахан хүүхэд болсон юм шигээр мэдэрч, сэтгэл санаагаа тайвшруулахад тус болдог” гэжээ.

Харин эрүүл мэндийн шинжээчид “Соосог удаан хугацаанд хэрэглэх нь амаа том ангайх чадварыг хязгаарлаж, эрүү хөдлөх үед өвдөлт мэдрүүлэх эрсдэлтэй. Хэрвээ нэг хоногт с гурав болон түүнээс дээш цаг соосог хөхвөл жилийн дотор шүдний байрлал өөрчлөгдөнө” гэж анхааруулжээ.

Холбоотой мэдээ