ЦЕГ: 378 домэйн хаягийг устгуулсан байна.

2025-07-28 51 0

Мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг Монгол Улсад бүхэлд нь хориглосон хууль хэрэгжиж эхэлснээр цахим сайтуудын тоо 90 хувиар, төлбөрт таавар, бооцоот тоглоомын агент 84,1 хувиар буурсан.

Сүүлийн жилүүдэд цахим орчинд хурдацтай нэмэгдэж буй мөрийтэй тоглоомын хууль бус үйл ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн төдийгүй иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах болжээ. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан төр, хууль хяналтын байгууллагууд хамтран тогтмол хяналт, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүн нь ч мэдэгдэхүйц гарч эхэлсэн байна.

Тавхан жилийн дотор 1375 мөрийтэй тоглоомын гэмт хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн таван жилд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 1375 бүртгэгдсэн. Тус гэмт хэргийн 1077 нь буюу 78 хувь нь хуулийн дагуу шийдвэрлэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллага Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэг холбооны операторуудтай хамтран “Хяналт нэг”, “Хяналт хоёр”, “Хар мөрий” зэрэг хэсэгчлэн болон нэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан ажилжээ.

Эдгээр ажиллагааны хүрээнд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 3894 домэйн хаягийг Монгол Улсаас хандах хэргийг хязгаарлаж, 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарлаж, хууль бусаар сурталчилгаа явуулсан 11243 мянган домэйн хаягийг устгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж 5621 буюу 50 хувийг нь устгуулжээ.

Цагдаагийн байгууллага цахим орчинд төлбөр, таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа явуулах onexbet цахим тоглоомын сайтыг дэмждэг 113 сэжигтэй этгээдийг илрүүлсэн бөгөөд эдгээрийн ашигладаг дансны шилжүүлгүүдийг шинжлэхэд 680 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх магадлалтай гэж тогтоожээ.

Хяналт шалгалтын Татварын ерөнхий газрын мэдээлснээр 19 агентын 261.7 тэрбум төгрөгийн зөрчлийн дүн бүхий танилцуулах, 24 агентын 14.1 тэрбум төгрөгийн зөрчилтэй акт цагдаагийн байгууллагад илгээсэн байна. Үүний дагуу 374.2 сая төгрөгийг улсын орлого болгож, хэрэг бүртгэлийн 12 хэрэг нээн, 280.2 сая хуульд заасан үндэслэл журмын дагуу 80.2 сая төгрөгийн бүхий дүн харилцах дансны шилжих хөдөлгөөнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарласан.

Хуулийн шинэчилсэн заалтууд мөрийтэй тоглоомтой тэмцэх үндэс болж байна

Цахим мөрийтэй тоглоомын эсрэг эрх зүйн орчинд чухал өөрчлөлтүүд орсныг онцоллоо. Тухайлбал, “Зөвшөөрлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орж, төлбөр, таавар, бооцоо, мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг эрхлэхийг бүрмөсөн хориглосон зохицуулалтыг тусгажээ.

Мөн Эрүүгийн хуулийн 20.18 болон 20.19 дүгээр зүйлүүдийг шинээр оруулснаар:

20.18-Төлбөр, таавар, бооцоот тоглоомыг зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцох
20.19-Тийм үйл ажиллагаанд дансаа ашиглуулсан, дэмжлэг үзүүлсэн этгээдийг шалгах боломж бүрдэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.1-ийн зургаа, долдугаар зүйлд ч энэ төрлийн тоглоомыг сурталчилсан, уриалсан этгээдэд хариуцлага тооцох заалт тусгагдсан.

Иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай

Цахим мөрийтэй тоглоом сурталчлагч onexbet сайтыг холбосон 684 домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, 378-г нь устгуулсан бол, нийт агентын тоо 113 байснаас 18 болж буурсан нь 84.1 хувийн бууралт үзүүлж байгааг албаныхан онцолж байна. Гэвч иргэд санамсаргүй байдлаар эсвэл мөнгөний шуналд автаж дансаа ашиглуулсаар байгааг хяналт, шторк мэдээллээр сэрэмжлүүлж байгаа ч зөрчил арилахгүй байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Цаашид дансаа ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.19 зүйл ангиар шалгагдах эрсдэл тулгарна.

Иргэн та цахим орчны бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уруу татагдахаас сэргийлж, өөрийн дансаа ашиглуулахгүй байх, аливаа сурталчилгаанд хууртахгүй байж хууль бус орлогоос зайлсхийх нь таны болон таны гэр бүлийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдралыг хамгаална хэмээн албанийнхан анхаарууллаа.

Холбоотой мэдээ