Хохирогчийн аав: Б.Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ

2025-07-28 50 0

Сүхбаатар дүүргийн 3-р хороо ХААН банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчимд Д.С-ийг бүлэглэн зодсон хэрэг гарсан юм.

Хохирогч Д.С-ийн хувьд зодуулсны улмаас хавсарсан олон гэмтэл авч, яаралтай хүнд хагалгаанд орох шаардлага гарсан тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явуулаад байсан билээ. Өнөөдөр цахим сүлжээнд хохирогч Д.С-гийн аав Д.Дашзэвэг “Б.Амарсайхаан чи эр хүн шиг ирж биднээс уучлалт гуй, хариуцлагаа хүлээ. Зугтлаа гээд би чамайг мартахгүй, зогсохгүй, цөхрөхгүй шүү. Ирэхгүй байсаар байгаад бүх хэрэг нь замхраад амар сайхандаа жаргажээ гэдэг үлгэрийг чамд хэн ч зохиож өгөхгүй шүү” хэмээн бичжээ. Хэрэгт холбогдогч Б.Амарсайхан нь Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, н.Алтан-Очир нарын хамтаар яллагдагчаар татагдаад байгаа юм.

Холбоотой мэдээ