Энэ оны эхний зургаан сарын байдлаар 76,065 хэрэг бүртгэгдэж, хяналт шалгалтын ажиллагаа явуулсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, долдугаар сарын 11-18-ний өдрүүдэд прокурорын байгууллагад 53 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд, хүний амьд явах эрхийн эсрэг нэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 23, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг нэг, өмчлөх эрхийн эсрэг 17 хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нэг, хүрээлэн байгаа орчны эсрэг нэг хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг есөн хэрэг бүртгэгджээ.
Мөн баяр наадам, амралтын өдрүүд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1587, зөрчлийн шинжтэй 3021 байна. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1423 тохиолдол, танхайрах үйлдэл 23, хүний биед халдах 139, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 12, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 33175 бусад 1056 зөрчил үүссэн байна.
Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 26 иргэнд 7.8 сая төгрөгийн шийтгэл оногдуулжээ. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн есөн иргэнийг 7-30 хоног саатуулан баривчилжээ. Гурван иргэнийг 335 мянган төгрөгөөр тус тус торгосон байна.

-16° C
3565.43
0 cэтгэгдэлтэй